Сар шинийн өдрүүдэд хүйтрэх төлөвтэй байна

Ойрын өдрүүдэд буюу өнөөдрөөс эхлэн /2025.02.25/ хүйтний эрч суларч, нийт нутгаар харьцангуй дулаарах төлөвтэй байна. Тухайлбал, говийн нутгаар 0-4 хэм, Завхан, Увс, Хөвсгөлийн нутгаар 17-23 хэм, бусад нутгаар 5-11 хэмийн хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Харин энэ сарыг дуустал зүүн аймгуудын нутгаар хүйтэн салхитай байх юм. Мөн гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд нийт нутгаар 3-8 хэмээр хүйтрэх төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй.

Хоёрдугаар сарын 28 болон гуравдугаар сарын 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна.

 Хоёрдугаар сарын 27-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд Хангайн уулархаг нутгаар, гуравдугаар сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.