Дэлхийн улс орнуудын үндэсний уламжлалт баярууд

Дэлхийн улс орон бүр үндэсний баяр ёслолтой байдаг. Манай улсын хувьд сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, ижий аав, ураг саднуудтайгаа учран золгодог билээ.

Угшигч та бүхэндээ Модон могой жилийн сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан бусад улс орнуудын үндэсний уламжлалт баяруудыг танилцуулж байна.

Хятад – Цагаан сар (Chinese New Year)

Жил бүрийн 1-р сарын 21-ний өдрөөс хойш 15 хоногийн турш үргэлжилдэг. Энэ баяр нь Хятадын ард түмний соёл, амьдралын салшгүй хэсэг бөгөөд гэр бүл, хамаатан саднаараа цуглаж олнооороо тэмдэглэдэг. Энэ баярын хамгийн содон зүйл бол “Яам” буюу “жил” гэсэн утгатай жигнэмэг юм. Яам жигнэмэгийг шинэ оныг угтах бэлгэ тэмдэг болж, нийтэд амжилт, аз жаргал авчирна гэж үздэг.

АНУ – Тусгаар тогтнолын баяр (Independence Day)

АНУ-ын Үндсэн хуулийн анхны баримт бичиг болох Тусгаар тогтнолын тунхаглалыг баталсан 1974.07.04 –ний өдрөөс жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг болжээ. Энэ өдрийг Америкийн ард түмэн ихэд хүндэтгэн, үндэсний нэгдмэл байдлаа илэрхийлэх чухал өдөр болгон ил гал, парад, концерт, гэр бүлээрээ цуглаж дарс, зоог барих зэрэг олон арга хэмжээ зохион байгуулдаг.

Орос – Үндэсний баяр (Russia Day)

Жил бүрийн 6-р сарын 12-нд Оросын тусгаар тогтнол, тус улсын түүхэн чухал үйл явдлуудыг тэмдэглэдэг. Энэ өдөр Оросын иргэд өвөг дээдэсдээ хүндэтгэл үзүүлж, үндэсний нэгдмэл байдлыг бэлгэдэж хамаатан саднаараа цугладаг.

Канад – Канадын өдөр (Canada Day)

Жил бүрийн 7-р сарын 1-нд тэмдэглэдэг. 1867 оны энэ өдөр Канад улс Англи, Францын колониудыг нэгтгэн Канадын Холбоо (Dominion of Canada) үүсгэн байгуулж байжээ. Энэхүү баяр нь тус улсын  тусгаар тогтнол, эв нэгдлийн баяр бөгөөд Канад иргэд баяр ёслол, жагсаал, наадам, галын шоу зэрэг янз бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Энэтхэг – Дивали (Diwali)

Энэтхэгийн улсын хамгийн том баяр Дивалиг жил бүрийн тооллоос хамааран 10-11 сард тэмдэглэдэг. Уг баяраар улсынхаа гудамж талбайг гэрлэн бүрхүүлээр чимэглэж, хамаатан саднаараа цуглаж бэлэг солилцдог байна.

Бразил – Карнивал (Carnival)

Карнивал баяр нь Бразилын үндэсний бахархал, нийгмийн эв нэгдлийг илэрхийлдэг. Тус баяраар улсынхаа соёл урлаг, хөгжим, бүжгийг чухалчилж, Гудамжны наадам, парад зэргийг зохион байгуулдаг. Карнавал баяр нь Бразил улсад ч гэлтгүй Дэлхий даяар алдартай. Уг баяраар залуус Танго болон Самбо бүжиг бүжиглэдэг байна.

Улс орны тэмдэглэлт баярууд нь  нийгмийн эв нэгдлийг бэхжүүлдэг бөгөөд жил бүрийн тодорхой хугацаанд гэр бүл, хамаатан саднаараа цуглаж, баярлах, түүхээ хүндэтгэх боломжийг олгодог.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.