Шинийн 15-ныг хүртэл цагаан сарын ерөөл, ном хурна

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд шинийн 15-ныг хүртэл өдөр бүр 14 цагт цагаан сарын ерөөл, ном хурна.

Мөн Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Жавзандорж шинийн найманд олон нийтэд зориулан ном хурж, бурхан багшийн намтар цадигаас айлдан, насны авшиг хүртээх юм. Дэд хамба гавж С.Гантөмөр шинийн 16-нд номын айлдвар айлдаж, “Билгүүний зүрхэн судар” номыг тайлбарлана. Энэ ном бурхан багшийн айлдсан сургаал номлолын гол охь болох хоосон чанарыг тайлбарлахын зэрэгцээ хүмүүний буруу бодлыг няцааж, юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгуулдаг ач холбогдолтой аж.

Түүнчлэн маргааш буюу энэ сарын 27-нд хуучин ном хурах үеэр “Сор залах” зан үйл хийх бөгөөд иргэд, сүсэгтэн олон оролцох боломжтой юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.