МУГТ, ОУМ/эИМ Б.МӨНГӨНТУУЛ МОНАКИГИЙН ГРАН-ПРИГ ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА

Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран-При тойргийн тэмцээний 3 дугаар цуврал Монако вант улсын Монте-Карло хотноо 2-р сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний 8-р өргийн дараах байдлаар ҮШБ, Алдар Спорт Хорооны тамирчин, МУГТ, ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул 2 хожил 6 тэнцээ гэсэн үзүүлэлтээр 5 оноотой тэмцээнийг итгэл төгс тэргүүлсээр байна. Тэрээр тэмцээний 8-р өрөгт БНГУ-ын тамирчин, Их мастер Петц Элизабетийг хар өнгөөр тоглож буулгаж авснаар тэмцээнийг ОУ-ын шатрын холбооны далбаан дор тоглож буй ОХУ-ын шатарчид болох Екатерина Лагно, Александра Горяачкина нарын хамтаар тэргүүлж байгаа юм.

Олон улсын шатрын холбооноос зохион байгуулагддаг эмэгтэйчүүдийн цуврал Гран-При тойргийн тэмцээн нь эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах матч тэмцээний цикл тэмцээн учраас энэ эрхэм нэр хүндтэй тэмцээнд өөрийн тэсвэр тэвчээр, шургуу хөдөлмөрийн үр дүнд шалгарч оролцоод тэр тусмаа тэргүүлнэ гэдэг нь өөрөө гайхамшиг билээ.

Бид яг одоо энэ цаг мөчид Дэлхийн аваргын төлөөх түүхэн өрсөлдөөний гэрч болж буй бөгөөд Монголын Мөнгөнтуулыг Дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд дэмжиж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.