“Элдэв Эрдэнэт” хэмээгч Модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Ховд аймгийн хамгийн өндөр настан болох Булган сумын Байтаг багийн харьяат 103 настай Доржийн Өнөрт аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр хүндэтгэл үзүүлэн Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гарын бэлгийг гардуулан өгөв.
Д.Өнөр гуай 5 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд түүний ууган хүү нь 70 настай бол бага хүү нь 60 настай аж.
Төр засгаас өндөр настан Д.Өнөрийн 40 орчим жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг нь үнэлж 2004 онд Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.
