2025 онд Улаанбаатар хотод 10 байршилд шинээр авто зам барина

2025 онд Улаанбаатар хотод 10 байршилд шинээр зам барьж, 41 байршилд авто замыг шинэчилнэ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 137.1 км авто замыг шинэчилж, сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 10 дахин урт зам барьсан.

Тухайлбал, Наадамчдын гудамжийг Нэгдүгээр хороололтой холбосон 800 метр гүүрэн байгууламж, Тоньюукукийн замаас Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэлх Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг рүү явах авто зам зэргийг шинээр барихаар төлөвлөж байгаа аж.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн хүрээнд нэгдүгээр тойрогийн замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, зургаадугаар сард барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, барилга угсралтын ажлыг наймдугаар сард эхлүүлэх аж. Мөн Туулын хурдны замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд дөрөвдүгээр сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлж, авто замын ажлын хүрээнд суурь асфальт бетон хучилт хийх, худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулагч хийх, хашлага солих ажлыг хийж гүйцэтгэх юм. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.