Алслагдсан хилийн ангиудыг түшиглэн цэцэрлэг, бага сургууль байгуулна

Боловсролын сайд П.Наранбаяр болон НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар төлөөлөгч Ян Мү, НҮБ-ын хүүхдийн элч төлөөлөгч, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нараар ахлуулсан Боловсролын яам, Хүүхдийн сан, Хаан банк, Дорнод аймгийн Боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд Матад сумын Мэнэн багийн цэцэрлэг, бага сургуультай танилцлаа.

Энэ үеэр Мэнэнгийн бага сургуулийн жишгээр хилийн ангиудыг түшиглэн цэцэрлэг, бага сургуулиудыг алслагдсан бүс нутгуудад байгуулна гэдгийг албаныхан илэрхийллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.