Сар шинийн баярын өдрүүдэд 16 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ.

Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын давхардсан тоогоор 438 алба хаагч, 103 нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэв.

Алба хаагчид гамшиг, аюулт үзэгдэл, гал түймрийн 68 удаагийн дуудлагаар ажиллаж, нийт 16 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, мөс, цасанд суусан 4 автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Мөн хүн ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний болон галын онц аюултай нийт 1225 объектод гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт шалгалтыг зохион байгуулж, 8422 зөрчил дутагдлыг илрүүлэн, 2104 зөрчлийг шалгалтын явцад арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага 996, мэдэгдэл 452, танилцуулга 12, зөвлөмж 13 тус тус хүргүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.