Хүүрнэл зохиолын мастер С.Эрдэнэ

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ 1929 оны 12-р сарын 7-нд Хэнтий аймгийн Биндэр сумын Сэрүүн Галттай хэмээх газар мэндэлжээ.

Тэрээр Монголын шинэ үеийн утга зохиолын богино өгүүллэгийн мастер, орчин үеийн Монголын утга зохиолын хэл бүрэлдэхэд нөлөөлсөн зохиолчийн нэг билээ.

1949 онд Офицерын сургууль, 1955 онд Монгол Улсын Их Сургуулийг дүүргэн, 1955 оноос Хий судлалын эмнэлэгт их эмч, Эрүүл мэнд сэтгүүлийн эрхлэгч, 1961-1979 онд МЗЭ-ийн төв хэвлэл “Цог” сэтгүүл, “Утга зохиол, урлаг” сонины эрхлэгч, МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. 

“Амьдралын тойрог”, “Баян бүрд”, “Занабазар”, “Малын хөлийн тоос”, “Наран тогоруу”, “Хойт насандаа учирна” зэрэг бүтээлүүд хэвлүүлсэн бөгөөд “Нарангарвуу”, “Хулан бид хоёр”, “Өвгөн шувуу” зэрэг олон алдартай өгүүллэгүүдийг туурвисан билээ.

С.Эрдэнэ 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын Уран Зохиолч цол хүртсэн юм.

Сэтгэл зүйн өгүүллэгийн мастер хэмээн алдаршсан бөгөөд хүний амьдралын мөн чанарыг зохиол бүтээлдээ гарамгай задлан шинжилж чаддагаараа алдартай юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.