Товчоод хүний оролцоогүй төлбөр хурааж эхэллээ

Авто зам ашигласны төлбөр авах цэг \ТАЦ\ буюу бидний нэрлэж заншснаар товчоодыг цахимжуулах ажлын хүрээнд хүний оролцоогүй ТАЦ ажиллаж эхэлжээ. Тодруулбал хуучнаар 22-ын товчоо буюу Баруун турууны төлбөр авах цэг хүний оролцоогүй болж, зориулалтын карказ байгууламж дээр суурилуулсан камер, RF reader-ийн тусламжтайгаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчид нэхэмжлэх хүргүүлж эхлээд байна. Зам тээврийн хөгжлийн төв уг байгууламжийг 2024 онд барьж байгуулан, шаардлагатай туршилт тохируулгыг хийсний эцэст өнгөрөгч хоёрдугаар сард албан ёсоор ашиглалтанд оруулсан байна. Сар шиний амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос 189 мянган тээврийн хэрэгсэл гарснаас баруун турууны ТАЦ-ээр 57 мянга нь нэвтэрчээ. 

Цаашид товчоод тойрсон түгжрэл арилахын зэрэгцээ, жолооч тээвэрчид саадгүй зорчих таатай нөхцлийг бүрдүүлсэн энэхүү шийдэл нь шинээр баригдах ТАЦ-үүдэд өргөн ашиглагдах аж.

Харин цахим ТАЦ-ээр саадгүй нэвтэрсэн жолооч нарт E-Mongolia аппликешнээр нэхэмжлэх хүргэгдэх ба E-zam.mn сайтаар төлбөрөө төлөх боломжтой. Мөн бусад сувгуудаар нэмэлт шимтгэлтэйгээр төлбөр төлөх нь нээлттэй ба E-баримт аппликешны хялбар бүртгэл хэсэгт тээврийн хэрэгслээ бүртгүүлснээр улирал бүр олгогддог НӨАТ-ын буцаан олголтоос авто зам ашигласны төлбөрийг суутгах зэрэг өргөн боломж байгааг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.