М.Цэндбазар, Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртжээ

Турк улсын Анталия хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Европын цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 8-9-нд болж, 24 орны 451 тамирчин өрсөлдлөө.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн дасгалжуулагч Х.Цагаанбаатар, Г.Отгонцэцэг нарын удирдлага дор 16 жүдоч өрсөлдөж, охидын 57 кг-ын жинд М.Цэндбазар, хөвгүүдийн 73 кг-д Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртжээ. Мөн дөрвөн тамирчин шагналт байрт шалгарав.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.