Олимпын медальт ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

МҮОХ-ны удирдлагууд сар шинийн баярыг тохиолдуулан Олимпын медальтан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү арга хэмжээнд ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцов.

Ахмад медальтнууд цаашид спорт, олимпизмыг сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд МҮОХ-той бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын олимпын хөгжилд оруулсан ахмадуудын хувь нэмэр үнэлж баршгүй болохыг дурдаж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөв хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.