Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хамтран Сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор дохионы хэлний анхан болон ахисан шатны сургалтыг 2025.03.10-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хөвсгөл аймаг сонсголын бэрхшээлтэй 477, хэл ярианы бэрхшээлтэй 201 иргэнтэй.
Тус сургалтад 17 байгууллагын 35 албан хаагч хамрагдаж, сургалтыг дохионы хэлний багш, орчуулагч, докторант Б.Саранчимэг багш удирдан явуулж байгаа юм.

