Засгийн газрын ээлжит хуралдаанаар 19 асуудлыг хэлэлцэж байна
Үүнд:
Нийслэлийн шуурхай штабын 6 дугаар хуралдааны талаар, Монгол, Францын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай ,Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал болон дотоод борлуулах уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төсөл Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилох тухай , Төсвийн нөхцөл байдлын талаар , “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах зарим арга хэмжээний талаар зэрэг нийт 19 асуудал хэлэлцэхээр байна
