Туринд болж буй Дэлхийн Тусгай Олимпын Өвлийн наадмын Альпийн цанын төрөлд уралдсан 15 настай А.Азжаргал Монголын багийн анхны АЛТАН медалийг хүртлээ.
Мөн сноубоардын төрөлд Алтан-Очир мөнгөн медаль, Энхзаяа хүрэл медалийн эзэд боллоо.
Одоогийн байдлаар Монгол Улс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль аваад байна.

