УОК түймэрт өртсөн өрхүүдэд 400 сая төгрөгийн тусламж хүргүүллээ

Шадар сайд, Улсын Онцгой комиссын шуурхай хэсэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, түймэрт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас, хоол хүнсний тусламж, эрүүл мэнд болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байна. 

Хээрийн түймэрт 38 гэр,  дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 3000 гаруй  бог, 48 бод мал, 3500 гаруй  боодол өвс өртсөн. Хохирлын хэмжээ эцэслэгдээгүй. Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас томилсон ажлын хэсэг тэдгээр аймагт ажиллан нөхцөл байдлын үнэлгээ хийх, гал түймрийн эрсдэлийг тогтоох, малын сэг зэмийг нэн даруйустгалд оруулах, халдваргүйтгэл хийх зэрэг ажлыг зохион байгуулж байна.

УОК-оос түймэрт өртсөн өрхүүдэд нийт 400 сая төгрөгийн тусламж хүргүүлэн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ орон гэргүй болсон айл өрхөд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий тусламжийн бараа хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.