TEDxBSU Youth арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

TEDxBSU Youth арга хэмжээ “Нуугдмал үнэн” сэдвийн хүрээнд Улаанбаатар дахь Бритиш сургуульд (BSU) амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү олон улсын лицензтэй TEDx арга хэмжээг ердөө 18 нас хүрээгүй Ганболдын Анунгоо санаачлан, удирдан зохион байгуулсан нь Монголын залуу үеийн манлайлал, хүсэл тэмүүллийн тод жишээ байв.

TEDxBSU Youth арга хэмжээний үеэр нэр хүндтэй илтгэгчид өөрсдийн оюуны үнэтэй санаа, туршлага, шинэ үзэл бодлоо хуваалцсан бөгөөд илтгэгчдийн дунд:

• МУИС-ийн багш, доктор, профессор Р.Дарьхүү

• Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн

• Оюун ухааны академийн багш, үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар зэрэг олон салбарын манлайлагчид багтсан нь арга хэмжээг илүү үнэ цэнтэй болгожээ.

Зохион байгуулагч Ганболдын Анунгоо “Алхам алхмаар урагшил” сэдэвт илтгэлээ тавьж, залуу үеийн төлөөлөл хэрхэн өөрийгөө хөгжүүлж, аливаа сорилтыг даван туулж, тасралтгүй урагшлах талаар сэтгэл хөдөлгөм илтгэл тавьсан нь оролцогчдын талархлыг хүлээлээ.

Энэхүү арга хэмжээнд:

-Х.Хатанбаатар- “Бүтээлчээр суралцах нь”

-Н.Барсмаа- “8 секунд”

-Carolyn Jones- “Girls with ADHD – Overcoming the Stigma”

-Б.Саруултуяа-“Тэгш биш гараанаас оргил өөд”

-Steve Potter-“The real impact of Ulaanbaatar’s chronic air pollution and how to solve it.”

-С.Цэнгүүн-“Хязгаарлагдмал эрх чөлөө”

-Jagjit Grewal-“Financial Freedom”

-Э.Агиймаа-“Teenagehood : the time to make or break you.”

-Р.Дарьхүү-“Хариуцлага”

-Г.Анунгоо-“Алхам алхамаар УРАГШИЛ”

-С.Сономдулам-“Саналаа өгөх нь надад хамаатай юу?”

-Г.Сувд-“How Passion Impacts Learning” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.