Өнөөдөр “Дэлхийн нийгмийн ажлын өдөр” тохиож байна

Өнөөдөр “Дэлхийн нийгмийн ажлын өдөр” тохиож байна.

Энэхүү өдрийг “Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” уриан дор “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр” хэлбэрээр МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, Нийгмийн ажлын багш сурагчдын холбоо, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж байгаа юм.

Тус өдрийг Монгол Улс 1997 оноос буюу 28 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ үеэс эхлэн Монголд 5000 гаруй мэргэжилтэн бэлтгэгдэж нийгмийн халамж, хүүхэд, гэр бүл, боловсрол, хүний эрх, эрүүл мэнд, хорихын нийгмийн ажлын чиглэлээр төрийн ба
төрийн бус, олон улсын байгууллагад ажиллаж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.