Архангайн зургаан сумын ЕБС-д 300 ширхэг iPad олгож эхэллээ

Багш сурагчдын ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулах зорилгоор Япон Улсын Чиба технологийн их сургууль болон КDDI компанийн дэмжлэгтэйгээр Архангай аймгийн зургаан сумын ерөнхий боловсролын сургуульд 300 ширхэг iPad олгохоор болсон. 

Төслийн эхний ээлжийн iPad-ыг Эрдэнэбулган сумын 1-р сургууль, Булган, Ихтамир сумын сургуулиудад өнөөдөр гардуулан өглөө. 

Алслагдсан бүс нутгийн сурагчдын боловсролыг дэмжих зорилготой тус төсөл нь дөрвөн жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд аймгийн бүх сургуулийг хамруулахаар зорьж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.