Харвардын их сургууль өрхийн жилийн орлого нь $200,000-аас доош оюутнуудыг үнэгүй сургана

Харвардын их сургууль өрхийн жилийн орлого нь 200 мянган ам.доллароос доош оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Санхүүгийн дэмжлэгийн энэхүү хөтөлбөрөөр өрхийн орлого нь 100 мянган ам.доллар болон түүнээс бага оюутнуудыг үнэгүй сургахаас гадна байр, хоол хүнсээр хангах бол 200 мянган ам.доллар хүртэлх өрхийн орлоготой оюутнуудыг зөвхөн сургалтын төлбөрөөс чөлөөлөх аж.

Хөтөлбөр 2025-2026 оны хичээлийн жилд эхлэх бөгөөд АНУ-ын нийт өрхүүдийн 86 хувь нь энэ дэмжлэгт хамрагдах боломжтой байх гэнэ. Тус сургууль одоогоор 85 мянган ам.доллароос доош орлоготой өрхийн оюутныг сургалтын төлбөрөөс чөлөөлж байгаа юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.