“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулдаг, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилж байна. Энэ шатанд есөн дүүргийн ЕБС-ийн 96 багийн 1152 сурагч шалгаран өрсөлдөж байна.

Багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “Улаанбаатар лиг” тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж байгаа юм.

“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхлэхэд есөн дүүргийн 192 сургуулийн 90,550 сурагчаас бүрдсэн нийт 8208 баг оролцож байв. Ийнхүү гурван насны ангилалд дөрөв үе шаттайгаар үргэлжилж, үүнээс шалгарсан 96 багийн шигшээ тоглолтууд эдгээр өдрүүдэд болж байгаа юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.