“Сошиалгүй сургууль” санаачилгыг хэрэгжүүлнэ

Боловсролын сайд П.Наранбаяр нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг Боловсролын яамнаас эхлүүлсэн талаар олон нийтэд мэдээлэл өгсөн.

Өнөөдөр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудын төлөөллийг хүлээн авч уулзан, сургалтын байгууллагын орчинд гаднын нийгмийн сүлжээг хязгаарлах боломж, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн одоогийн хэрэглээг нөхөх үндэсний платформыг хөгжүүлэх чиглэлээр ярилцав.

Уулзалтаар сургуулийн орчинд аюулгүй хяналттай, цэгцтэй харилцааг бүрдүүлэх боломжтой групп/хүрээлэл, чатад суурилсан Mongolnet үндэсний цахим сүлжээг танилцууллаа.

Суралцагчид даалгавраа хийхийн тулд заавал Messenger болон гадны сошиал апп суулгах шаардлагатай болдог…

Уг платформыг сургуулийн орчинд нэвтрүүлснээр ХУР/ДАН-гаар баталгаажсан хэрэглэгч, сургуулийн олон нийттэй харилцах албан ёсны хуудас, анги бүлгийн хүрээлэл, чат болон баталгаатай бүх төрлийн цахим контентыг түгээх боломжийг бүрдүүлсэн нь бидний хойч ирээдүй болсон ЕБС-ийн сурагчид, өсвөр үеийнхний цахим эрүүл мэндийг хамгаалах, хүүхдэд ээлтэй аюулгүй орчинг бий болгох юм хэмээн Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.