ОУ-ын Ой тогтоолтын спортын холбоо (International Association of Memory) болон Францын Ой тогтоолтын спортын холбоо (French Memory Sport Association) хамтран Франц улсын Парис хотод 2025 оны 3 сарын 15-16-ны өдрүүдэд “French Open Memory Championship 2025” ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн Австрали улсын Сидней хот дахь гэрээт салбараас нийт 8 тамирчин оролцож, Австри, Бельги, Англи, Испани, Франц, Герман, Итали, АНУ зэрэг нийт 15 орны 57 шилдэг тамирчидтай өрсөлдөн тэргүүллээ.

Өсвөр насны ангилалд боломжит 30 медалиас 30 медалийг хүртэж, нийлбэр дүнгээр
1-р байр Пүрэвдаваагийн Амирлангуа , 2-р байр Бямбадоржийн Өнөрболд, 3-р байр Цэндсугарын Номин, Насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын мастер, Гиннесийн рекорд эзэмшигч, Сидней салбарын багш Э.Пүрэвжав 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр мөнгөн цомын эзэн боллоо. Халуун баяр хүргэе!

