Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хоногшсон “Халуун элгэн нутаг” дууны шүлгийн зохиогч, шүлгийн нэрт мастер, СГЗ Жамцын Бадраа 1926 оны энэ өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнхаан суманд мэндэлжээ.
1950 онд Монгол Улсын Их Сургуулийн хэл бичиг, утга зохиолын анги төгсөж, 1958 онд Дели хотын Энэтхэгийн соёлыг судлах олон улсын хүрээлэнд хинди, санскрит хэл суран орчуулагчаар ажиллаж байжээ.
Тэрээр гучин настайгаасаа эхлэн дууныг шүлэг зохиож эхэлсэн бөгөөд “Сүлд модны наадам”, “Зандан шоо”, “Орь залуу нас”, “Жаргаах зүрхэн”, “Мандах нар”, “Гайхмаараа”, “Найрсаг байгаасай” зэрэг Монгол түмний чихэнд хоногшсон олон дуунуудыг зохиосон билээ.
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай түүний ихэнх шүлэгний аяыг зохиосон бөгөөд тэр хоёр ихэд гар нийлдэг нөхөд байжээ.
Ж. Бадраа гуай “Эртний сайхан”, “Түмэн эх” зэрэг чуулга байгуулж, язгуур урлагийг Монголчууддаа сургах, мөн гадны оронд сурталчлан таниулахад ихээхэн идэвх зүтгэлтэй ажилласан юм.
Тэрээр гурван хүүтэй бөгөөд ууган хүү нь “Хонин цагаан үүл” зэрэг Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудыг эзэн дуучин Б.Бадрууган юм.
Түүний урлагт оруулсан нөр их хичээл зүтгэлийг үнэлэн Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгосон бөгөөд Ж.Бадраа гуай 1993 онд таалал төгсжээ.
