ТВ8 телевиз үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш, эх орны өнцөг булан бүрээс үзэгч олны сонорыг мялаасан олон сайхан уран бүтээлийг туурвин гаргаж байсан түүхтэй. Монголын телевизийн салбарт үзэгчдийн санал гомдлыг 24 цагийн турш авч, газар дээрээс нь шуурхай мэдээ мэдээллийг нэмэлт хачиргүйгээр хүргэх анхны шанг татсан мэдээллийн хөтөлбөр бол ТВ8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөр юм. Өдгөө хэвлэл мэдээллийн салбарт, шуурхай, шударга, шинэ өнцгийг жишиг болгож, үзэгч олонтойгоо эргэх холбоотой ажилласан он жилүүд түүх болон үлдсээр байна.
19 хаврын өмнө нь эфирээ нээсэн ТВ8 телевиз өнөөдрийг хүртэл олон нийтийг мэдээ мэдээллээр хангах,танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үүргээ нэр төртэй биелүүлсээр байгаа юм. ТВ8 телевизийн үе үеийн бүх уран бүтээлчдэд 19 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Subeedei.mn сайтын хамт олноос.
