Өнөөдөр дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр тохиож байна

 Өнөөдөр дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг “ТИЙМЭЭ! БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА” Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе! уриан дор тэмдэглэж байна.

Энэ өдөр сүрьеэ өвчний талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм.

Сүрьеэ нь амь насанд аюултай арван өвчний нэг бөгөөд  mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг, янз бүрийн эрхтэн ялангуяа уушгинд үрэвслийн голомт үүсгэдэг, амьсгалын замаар тархдаг халдварт өвчин юм.

Сүрьеэгийн вакциныг анх бүтээснээс хойш 25 жилийн дараа буюу 1946 оноос Монгол Улс сүрьеэгийн эсрэг дархлаажуулалт хийж эхэлсэн. Дэлхий дээр 180 гаруй оронд сүрьеэгийн вакциныг хийдэг бөгөөд манай улсад мөрдөж буй заавал хийх дархлаажуулалтын товлол дагуу уг вакциныг төрсний дараа 24 цагийн дотор хийдэг.

Сүрьеэ өвчин нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг бөгөөд ханиаж найтаах, нус цэрээ ил задгай хаях нь халдварт өвчин тархах аюулыг бий учир та өөрийгөө болон бусдыг ийм эрсдэлд бүү оруулаарай.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.