Засгийн газраас “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” анхдагч хуулийг УИХ-ын Намрын чуулганд өргөн барьсан.
“Энэ хуулийн төсөлд төрийн өмчит Эрчим хүчний компаниуд дээр “Эрчист Монгол” компанийг байгуулж удирдуулах асуудал тусгагдсан нь Эрчим хүчний реформын ухралт юм” гэж УИХ-ын гишүүн М.Энхцэцэг байр сууриа илэрхийллээ.
Цаашлаад, “Энэ бол “Эрчим хүчний реформ”-оос ухарсан асуудал юм. Учир нь бид 2001 онд арай гэж “Unbundling” хийсэн буюу компаниудыг бие даасан компани болгохыг хичээсэн. Одоо буцаагаад “Centralized” буюу Төвлөрсөн болгоно гэдэг бол ухралт.
Энэ нь Эрчим хүчний хуулиудыг шинэчилж Эрчим хүчний зах зээлийг Өрсөлдөөнт болгох реформ хийх гэж буй бидний ажилд эргэлзээ үүсгэж байгаа.
Өргөн барьсан хуулийн төслийг УИХ дээр засаж, янзлах Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан 31 гишүүнтэй ажлын хэсэг УИХ дээр байгуулагдан, гишүүнээр ажиллах гэж байна.
Эрчим хүчний салбараас төрсөн гишүүний хувьд, Эрчим хүчний реформ дээр ажиллаж байгаа гишүүний хувьд бүх л боломжоо дайчилан хуулийг засаж залруулахын төлөө ажиллах болно” гэв.



