“FIBA 3×3” ААШТ-д оролцох эрэгтэй, эмэгтэй багууд энэ сарын 29-нд эхний тоглолтоо хийнэ.

Сингапур улсад зохион байгуулагдаж буй 2025 оны “FIBA 3×3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Манай шигшээ баг тэмцээний “А” хэсэгт урьдчилсан шатны “А” хэсгийг тэргүүлсэн баг болон Сингапур улсын шигшээ багтай өрсөлдөх юм.

Харин эмэгтэй шигшээ баг тэмцээний “B” хэсэгт урьдчилсан шатны “B” хэсгийг тэргүүлсэн баг болон Тайланд улсын шигшээ багтай өрсөлдөх юм. Хоёр баг хэсгийн эхний тоглолтоо гуравдугаар сарын 29-нд хийнэ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.