Олон улсын Театрын институтын санаачилгаар 1961 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг Дэлхийн “Театрын өдөр” хэмээн тэмдэглэдэг . Энэ өдөр театрын уран бүтээлчдээс гадна театрт хайртай үзэгч бүхний баяр юм.
Театрын урлагийн эх үндэс нь Эртний Грекээс гаралтай бөгөөд анхны жүжгүүд нь бурхдын тахилга, шашны зан үйлээс үүсэлтэй гэж үздэг. Театр хэмээх үг нь эртний Грекийн “Би харж байна, үзэж байна” гэх утгатай үгнээс гаралтай.
Дэлхийн анхны театр МЭӨ 5-р зуунд Эртний Афинд баригдсан бөгөөд “Dionysus” театр гэж нэрлэдэг.

Харин Дэлхийн хамгийн том театр бол БНХАУ-ын Бээжин хотод байрлах “The Great Auditorium” бөгөөд 10000 хүний суудалтай юм.

-Театрын бэлгэ тэмдэг нь маск бөгөөд инээдмийн болон эмгэнэлт жүжгийг илэрхийлдэг.
-Харин манай улсын хувьд, 1931 онд “Улсын төв театр” байгуулагдсан бөгөөд 1990 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэх болжээ.

