Энэ хавар хумсаа ямар өнгөөр будуулж болох вэ?

Урин дулаан цаг хаяанд ирж гоо сайхандаа анхаарах цаг эхэллээ. Тиймээс бүсгүйчүүд та бүхэндээ хумсаа будуулахад тань тус болох бяцхан зөвлөмж хүргэе.

Энэ хавар хумс будалтад зөөлөн, гэгээлэг, пастель өнгүүд, мөн байгалийн болон металлик эффекттэй өнгө тренд болж байна.

1.Цайвар ягаан (Baby Pink, Pastel Pink) – Эмэгтэйлэг, цэвэрхэн харагдуулах сонголт.

    2. Лаванда ягаан (Lavender, Lilac) – Зөөлөн, хаврын сэтгэл татам өнгө.

    3. Гэгээлэг шар (Butter Yellow, Pastel Yellow) – Дулаан, баяр баясгалантай мэдрэмж төрүүлнэ.

    4. Гааны ногоон (Mint Green, Jade Green) – Байгалийн, зөөлөн мэдрэмж төрүүлэх өнгө.

    5.Чавганы ягаан (Acai berry) – Хэрвээ тод будалт сонгохыг хүсвэл энэхүү өнгийг туршаад үзээрэй.

    6. Гялалзсан саатай болон сувдан өнгө (Pearl, Chrome, Holographic) – Металлик эффекттэй, гялалзсан загвар тренд хэвээрээ байгаа шүү.

    7. Цэцгэн хээтэй будалт – Хаврын уур амьсгал оруулахын тулд жижигхэн цэцэг, навчны хээтэй будалт хийгээрэй.

    Хэрэв та ямар өнгө сонгохоо мэдэхгүй бол аль болох зөөлөн, бүдэг өнгүүд хаврын улиралд маш гоё зохицох болно.

    Энэ мэдээг хуваалцах :

    Хариулт үлдээнэ үү

    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.