Энэ бямба гарагт Нар хагас хиртэнэ

Энэ бямба гарагт дэлхийн хойд хагас бөмбөрцгийн зарим хэсэгт нар хагас хиртэх үзэгдэл дөрвөн цаг орчмын турш ажиглагдана.

Парисын Одон орны ажиглалтын төвийн мэдээлснээр, уг үзэгдэл Канадын зүүн хэсгээс Оросын хойд хэсэг хүртэл, Европын ихэнх хэсэг болон Хойд Америкийн зүүн хойд хэсэг, баруун хойд Африкийн зарим хэсэгт ажиглагдах магадлалтай байна. Нар хиртэлт бямба гарагт Гринвичийн цагаар 08:50 цагаас 12:43 цагийн хооронд үргэлжилнэ.

Харьцангуй ховор тохиолддог одон орны энэхүү үзэгдэл нь Нар, Сар, Дэлхий нэг шугаман дээр байрлах үед тохиодог. Нарны бүтэн хиртэлтийн үед Сар нь Нарыг бүрэн халхалснаар манай гаргийг харанхуй нөмөрдөг. Харин энэ удаад Сар хойд өргөргийн зарим хэсэгт Нарны хамгийн ихдээ 90 хувийг бүрхэж, Нарны цацрагийг “хүйтэн гэрэл”болгон хувиргана гэж Парисын Одон орны төвийн судлаач Флорент Делефли хэлэв.

Канад болон Гренландад Гринвичийн цагаар 10:47 цагийн үед Нар хамгийн ихээр хиртэхийг харах боломжтой. Харин бусад газарт хиртэлтийн хэмжээ харилцан адилгүй байна. Жишээлбэл, Францад бүс нутгаас хамааран Нарны цагаргийн 10-30 хувь нь халхлагдсан харагдах аж.

Нарны хиртэлтийн үеэр эсвэл бусад тохиолдолд Нар руу эгцлэн харах нь нүдний харааг алдахад хүргэдэг байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.