Хүннү Гүрний голомт нутаг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЗДТГ, ИТХ, Оюутан залуучуудын холбоо санаачлан “Өндөр-Улааны ирээдүй” анхдугаар хөгжлийн форумыг зохион байгууллаа.
Форумд сумын удирдлагууд, тус нутгаар овоглодог эрдэмтэн судлаачид, салбар бүрийн төлөөллүүд, ахмадууд, залуучууд болон УИХ-ын гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нар оролцож хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, нутгийн золголт болов.





















