Нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр бууруулав

Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулан НИТХ-д өргөн барьсан. Тогтоолын төслийг НИТХ-ын ажлын хороод, намын бүлэг, нэгдсэн чуулганаар хоёр үе шаттай хэлэлцүүлэн батлав.

Нийслэлийн 2025 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголын төсөлд тусгасан. Үүнээс 2025 оны хотын шуудын төсвийн нийт орлогыг 1,664.5 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 4,127.1 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 6,792.3 тэрбум төгрөг, хотын шуудын төсвийн урсгал зардлыг 1,319.4 тэрбум төгрөг, төсвийн хөрөнгө оруулалтыг 4,453.6 тэрбум төгрөг, төвийн зургаан дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогыг 1,435.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийг 16.4 тэрбум төгрөг байхаар тооцож, баталсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 



Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.