ОБЕГ: 114 удаагийн дуудлага бүртгэгдэж, 11 иргэний амь насыг аварлаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.24-03.31/  нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 11 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 93 нь объектын гал түймэр,  нэг нь газар хөдлөлт, тав нь салхи шуурга, нэг нь цасан шуурга, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.