Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртжээ

БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-нд боллоо. Тус тэмцээнд 18 орны нийт 54 (эрэгтэй 34, эмэгтэй 20) тамирчин өрсөлдөв.

20 дахь удаагийн энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор дөрвөн тамирчин оролцсоноос эмэгтэйчүүдийн ангилалд Г.Хишигсайхан 2:28.56 цагийн амжилтаар хүрэл медаль, эрэгтэйчүүдээс хамгийн өндөр амжилтыг гавьяат тамирчин Б.Сэр-Од (VI байр) /2:15:13/ үзүүлжээ.

Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс өнгөрсөн жил алтан медаль хүртсэн бөгөөд энэ жил хоёр дахь медалиа хүртээд байна.

Монголын тамирчид тус тэмцээнээс өмнө нь хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд Б.Сэр-Од 2013 онд алт, 2008 онд мөнгөн медаль хүртсэн бол Ц.Бямбажав 2017 онд хүрэл, Г.Хишигсайхан 2024 онд алтан медаль хүртсэн юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.