Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ “УБЦТС” ТӨХК-иас цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг өнөөдрөөс буюу 2025.04.01-нээс эхлэн зогсоож байгааг мэдэгдлээ. Тодруулбал, нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж, энэ жил 189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулсан юм.
Хөнгөлөлтөөр гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдийн 21:00-06:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээг хөнгөлдөг. Ингэхдээ 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг хөнгөлдөг байжээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг зогсоож байгаа аж.
