🇲🇳 Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Шагдарсүрэнгийн Уранзаяа дэлхийн дэд аварга болжээ.
Бүгд Найрамдах Серби улсад зохион байгуулсан тус тэмцээнд Монгол Улсаас 9 насны охидын ангилалд оролцсон Ш.Уранзаяа тус тэмцээний үеэр олон усын шатрын дэд мастер цолны болзол хангасан байна.
Зургаан насны ангиллаар зохион байгуулсан энэ тэмцээнд 44 орны 470 гаруй шатарчин оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
