Өнөөдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна.
Аутизм гэдэг нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар сул байх, мөн аливаа зүйлд дасан зохицох чадвар сул байх зэрэг шинжээр илэрдэг эмгэг юм.
Анх 2007 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас энэхүү өдрийг тэмдэглэх шийдвэрийг гаргажээ.
ДЭМБ-ын хийсэн тооцооллоор дэлхийн нийт хүн амын 1 орчим хувь нь аутизмтай. Харин Монгол Улсын хувьд 2020 онд хийсэн ХӨСҮТ-ийн судалгаагаар 68 хүүхэд тутмын нэг нь аутизмтай байж магадгүй хэмээн тооцоолжээ.
Энэ өдөр дэлхийн 45 орны 600 гаруй хот, 3000 гаруй нийтийн барилга байгууламжууд аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэн барилга байгууламжаа цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг. Харин манай улсын хувьд Төрийн ордон, УДЭТ, ДБЭТ, СТӨ зэрэг байгууллагууд гаднах орчноо цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг байна.
Аутизм бол өвчин биш. Тархины үйл ажиллагаа саатах нэг төрлийн эмгэг буюу нийгмийн харилцааны бэрхшээл юм.
