Үхрийн цул мах 22394 төгрөгийн дундаж үнэтэй байна

Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17351 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19919 төгрөгийн үнэтэй байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсөж 19919 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 22394 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.