Банк хоорондын гүйлгээнд IBAN дансны дугаар ашиглаж эхэллээ

Монгол Улс олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад шилжиж, харилцагч банк хоорондын гүйлгээ хийхдээ зөвхөн IBAN дансны дугаар ашиглан гүйлгээ хийдэг боллоо.

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар энэ сараас эхлэн иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг халж, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад шилжиж байна. IBAN данс нь улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй 20 орон бүхий олон улсын стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн дансны дугаарлалт юм. Энэ дугаарыг ашиглаж эхэлснээр олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, давхардал үүсэхгүй, нэр болон данс зөрүүтэй гүйлгээ тохиолдол гарахгүй зэрэг олон давуу талтай гэж Монголбанкнаас мэдээллээ.

 IBAN дансийг ашиглахад үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүй аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.