УИХ гишүүн Б.Түвшин: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
– Байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдагийг болиулах.
– Ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх. Ажилтны нэрээр ажил олгогчоос шимтгэл авдаг ч тэтгэвэрт нөлөөлдөггүй.
– Ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур олгосон мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас НДШ төлүүлдгийг болиулах.
Ингэснээр:
-Хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэхэд учирдаг дарамт багасч үйл ажиллагааны төрөл нэмэгдэнэ.
-Ажил олгогчийн НДШ төлөх дарамт буурсанаар ажилтныхаа цалинг бодитоор нэмэх, ажлын байраа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Үүний эдийн засгийн агуулга өргөн.
– Бараа, ажил, үйлчилгээний НДШ-ийн зардал буурсанаар эцсийн хэрэглэгч дээр ирэх үнийн нэмэгдэл буурна.