Өнөөдөр ханш нээх өдөр

Өнөөдөр хаврын дунд сарын шинийн 7 буюу Ханш нээх өдөр тохиож байна. 

Ханш нээх улирал өнөөдрийн 20 цаг 54 минутаас эхэлнэ. “Ханш нээх” гэдэг нь байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн, ургамал соёолж эхэлдэг үеийг илэрхийлдэг. Энэ нь хаврын улирал жинхэнэ утгаараа эхэлж буй гэсэн үг юм. 

“Ханш”гэдэг нь ээлтэй, сайн гэсэн утгатай үг бөгөөд энэ өдөр цаг агаарын байдлыг ажиглаж, зун, намрын өнгийг тодорхойлдог уламжлалтай.
Монголчууд энэ өдрийг бие сэтгэлийн ариун нандин байдлыг сахих, хурал ном даган баясах, цагаан хоол идэх зэрэг үйлийг сахиж, амьтны амь таслах, хэрүүл маргаан хийхийг цээрлэдэг билээ. Үүнээс гадна хүн, байгаль хоёрын холбоо гүнзгий мэдрэгддэг тул энэ өдөр хийсэн үйлс хурдан үр дүнгээ өгдөг хэмээдэг аж.  Ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буянт сайн өдөр хэмээн бэлгэшээж ирсэн билээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.