Хөгжлийн бэрхшээлийн дэлхийн III чуулганд оролцож байна

Герман улсын Берлин хотноо зохион байгуулагдаж буй “Global Disability Summit 2025” буюу Хөгжлийн бэрхшээлийн дэлхийн 3-р чуулганд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, ХБХЕГ-дарга Гэрэл болон бусад холбогдох ТББ төлөөллүүд оролцож байна.

Энэхүү чуулганы хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын туршлага, санаачилгуудтай танилцаж байгаа юм.

Монгол Улс АММАН-БЕРЛИН- ий тунхаг бичигт нэгдлээ.

Чуулганы үеэр Монгол Улс олон улсын хөгжлийн хөтөлбөрүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, ялгаварлалгүй байлгах, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн Амман-Берлиний олон улсын тунхаглалд нэгдлээ.

Screenshot

Тунхаглалын гол агуулга:

  1. Хөгжлийн хөтөлбөрүүдийг хүртээмжтэй болгох: Бүх төрлийн олон улсын хөгжлийн хөтөлбөрүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй байлгах, ялгаварлалгүй, бүрэн эрхтэй оролцоог хангахын төлөө ажиллах.
  2. “15 хувийн зорилт” – Олон улсын хөгжлийн хөтөлбөрүүдийн дор хаяж 15 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд чиглүүлж, 2028 он гэхэд энэ зорилтыг биелүүлэх.
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд (OPDs)-ын үүрэг оролцоог нэмэгдүүлэх: Тэднийг бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн бүх үе шатанд оролцуулж, санхүүжилтийг нэмэгдүүлэх.
  4. Олон давхаргын ялгаварлалтай тэмцэх: Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охид, хүүхэд, залуусыг онцгойлон дэмжих.
  5. Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүрэн оролцуулах: Зөрчил мөргөлдөөн, гамшиг, яаралтай тусламжийн үед тэднийг хамгаалах, эрхийг нь хангах, шийдвэр гаргах үйл явцад оролцуулах.
  6. Судалгаа, мэдээллийг сайжруулах: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдлын талаарх өгөгдлийг сайжруулж, бодлого, стратегиа илүү үр дүнтэй боловсруулах.
  7. Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх: Улс орнууд, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд, үйлдвэрчний эвлэл зэрэг оролцогч талуудтай хамтран ажиллах.

Энэхүү тунхаглалаар улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад нэгдэн, 2030 оноос цааш ч үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдэгдлээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.