Тайланд руу зорчихоос гурав хоногийн өмнө хилийн хуудас цахимаар бөглөнө

Тайланд руу аялах бол гурав хоногийн өмнөөс хилийн хуудас бөглөх болсныг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Тайландын Хаант Улсын Засгийн газраас “Ухаалаг аялал жуулчлалын бүс” санаачилгын хүрээнд хилийн хяналт шалгалтыг сайжруулах, боомтын ажиллагааг чирэгдэлгүй болгох, хилийн алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор энэ оны тавдугаар сарын нэгнээс хилээр нэвтрэх цахим хуудсыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа юм. 

Тус цахим хуудас өмнө нь ашиглаж байсан цаасан суурьт “ТМ.6” маягтыг орлох бөгөөд тус улсад зорчих гадаад улсын иргэд Тайландад зорчихоос гурван өдрийн өмнө https://tdac.immigration.go.th цахим холбоос эсвэл тогтсон “QR” кодоор нэвтэрч, хувийн болон аяллын талаарх шаардлагатай мэдээллийг бөглөж, баталгаажуулсны үндсэн дээр хил нэвтрэх аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.