Алдарт жүжигчин Жеки Чаны төрсөн өдөр тохиож байна.

Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чан 71 нас хүрчээ. Тэрээр 1954 оны 4-р сарын 7-нд мэндэлсэн юм. 5 настайдаа туслах дүрд тоглон өөрийн карьераа эхлүүлж байсан бөгөөд “Согтуу мастер”, “Цагдаагийн түүх” зэрэг 150-аид кинонд дүрээ мөнхөлжээ.

Түүний онцлог бол орлон тоглогчгүйгээр тулааны хүнд элемэнтүүдийг хийдэг бөгөөд сандал, ширээ, шүхэр зэрэг энгийн зүйлсийг зэвсэг болгон ашигладгаараа онцлогтой.  1986 онд “Armour of God” кинонд тоглож байх үеэрээ өндөр модон дээрээс үсэрч газарт унахдаа гавлын ясаа цуулсан нь түүний хамгийн хүнд бэртэл бөгөөд үүнээс болж сонсгол нь хүртэл муудаж байжээ.

Жүжиглэхээс гадна чамгүй сайн дуулдаг бөгөөд англи, хятад, япон хэл дээр бичигдсэн 20 орчим дуутай юм. Мөн 2004 онд өөрийн нэртэй сан байгуулж буяны үйлсэд хандив өргөдөг. Мөн нэг ч эсрэг дүрд тоглож байгаагүй бөгөөд нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг эрхэмлэдэг. Жеки Чан 2016 онд Оскарын “Хүндэт гавьяаны шагнал” хүртсэн нь энэхүү шагналыг хүртсэн хамгийн анхны Ази жүжигчин болж байжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.