АНУ-ын Вашингтон Капиталс багийн орос тамирчин Алекс Овечкин Үндэсний хоккейн лигт 895 дахь гоолоо оруулж Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкийн дээд амжилтыг эвдлээ. Уэйн Гретцки лигийн замналынхаа туршид 894 гоол оруулсан амжилттай байсан юм.

39 настай Орос довтлогч лигийн 2005 оны драфтаар Үндэсний хоккейн лигт элсэж 20 дахь улиралдаа тоглож байна.

Сонируудахад Александр Овечкин Үндэсний хоккейн лигийн 61 тоглолтод оролцож 42 гоол оруулж, 27 гоолын дамжуулалт өгч 69 оноо аваад байгаа юм.