Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны хамт олон Улаанбаатар хотод ажиллаж, нийслэлийн ИТХ-ын бодлого шийдвэр, бүтэц, үйл ажиллагаатай танилцав.
Уулзалтаар Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “НЗДТГ болон Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлогын болон хөгжлийн төсөл, арга хэмжээний явц байдал, хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл өгөв.
Ховд аймгийн ИТХ, Нийслэлийн ИТХ хамтран
-Ажлын албаныхаа мэргэжилтнүүдийг солилцож, ажлын туршлага судлах
-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Ховд хотыг улсын зэрэглэлтэй болгон бие даан хөгжүүлэх боломж
-Газар зохион байгуулалтын дахин төлөвлөлт,
-Агаарын бохирдлын болон Хогны менежментийг судалж, хамтран ажиллахаар болсныг Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.
