Япон Улсад суугаа гольф сонирхогч Монголчуудын санаачилгаар, Монгол Улсаас Япон Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын дэмжлэгээр “Сакура кап-2025” тэмцээн хоёр дахь жилдээ болж байна.
Тэмцээнд Япон, БНСУ, Монгол Улсаас 60 гаруй тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд гэр бүлээрээ оролцож буй 4 хос буй гэдгээрээ онцлог юм.
”Сакура кап- 2025” тэмцээн Японы Точиги мужийн Сано хотод байрлах Taiheiyo Club-ийн Sano Hillcrest гольфийн талбайд өрнөнө.









