Япон Улсад суугаа гольф сонирхогч Монголчуудын санаачилгаар, Монгол Улсаас Япон Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Баярсайханы дэмжлэгээр “Сакура кап-2025” тэмцээн ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.
Тэмцээнийг нээж Монгол Улсаас Япон Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Баярсайхан үг хэлж, нээлтийн бөмбөгийг Монгол Улсын сонирхогчдын гольфийн аварга Б.Батнаран цохилоо.
”Сакура кап- 2025” тэмцээн Японы Точиги мужийн Сано хотод байрлах Taiheiyo Club-ийн Sano Hillcrest гольфийн талбайд өрнөх бөгөөд 60 гаруй тамирчид оролцож байна.