“Сакура цом – 2025” тэмцээнд Г.Тамир тэргүүллээ

Япон Улсад суугаа гольф сонирхогч Монголчуудын санаачилгаар, Монгол Улсаас Япон Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын дэмжлэгээр “Сакура кап-2025” тэмцээн хоёр дахь жилдээ болж өндөрлөлөө.

Тэмцээнд Япон, БНСУ, Монгол Улсаас 60 гаруй тамирчид өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

Тэргүүн байрт Г. ТАМИР тодорч, шилжин явах “Сакура цом”-ын эзэн болов. Харин 2-р байрт Б.ЦЭНДЖАВ, 3-р байрт Б.БАТНАРАН шалгарлаа.

Мөн тус тэмцээний “Longest” төрөлд Х.ЗАГДСҮРЭН,
“Nearest” төрөлд Ё. СЭЛЭНГЭ нар тэргүүлэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.